Аав, хүү хоёр таван сая төгрөг хожлоо

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Аав, хүү хоёр таван сая төгрөг хожлоо

Гурван метр орчим өндрөөс 45 сая төгрөг унаж, тавцан дээр таван сая төгрөг үлдлээ. Энэ бол "50 саяын уналт" шоу нэвтрүүлгийн шинэ дугаарын үр дүн юм. Оролцогчдоос мэдлэг, аз, тактик шаарддаг тус шоу нэвтрүүлгийн найман асуултад зөв хариулж, таван сая төгрөг хожиж чадсан оролцогчид бол “Багануур” ХК-ийн менежер Г.Даваасамбуу, ШУТИС-ийн УУИС-ийн оюутан Д.Хадаан хэмээх аав, хүү хоёр. Нэвтрүүлгийн урьдчилсан шатны шалгаруулалтад оролцогч Г.Даваасамбуу: "50 саяын уналт нэвтрүүлэг анх цацагдах эхэлснээс хойш дугаар бүрийг тасралтгүй үзсэн. Үзэх бүрт би яагаад оролцож болохгүй гэж бодон эхнэртэйгээ ярилцаж байгаад бүртгүүлсэн. Ихээхэн хэмжээний мөнгө хожих боломжтой шоу нэвтрүүлэг учраас оролцогчдын төдийгүй үзэгчдийн сэтгэл зүйд улам нөлөөлөх үүднээс гурван метр хүртэл өндөртэй шилэн тайз засжээ. Оролцогчид 50 сая төгрөг хүлээн авч асуултад хариулж тоглосоор мөнгөө бага, багаар алддаг учраас шоуны төгсгөл ойртох тусам мөнгөний төлөөх өрсөлдөөн улам ширүүснэ. Энэ чинь л шоу нэвтрүүлэг шүү дээ" хэмээн ярьж байлаа. Харин түүний хүү оролцогч Д.Хадаан: "Би залуу хүн учраас өөрийгөө сорих, мэдлэгээ дээшлүүлэх үүднээс аавтайгаа оролцохоор шийдсэн. Магадгүй мөнгө хожих ч юм билүү" хэмээн хариулжээ.

Тэд мөнгө хожиж чадсан. Таван сая төгрөг. Одоо тэд хожсон мөнгөөрөө аав нь банкны зээлээ төлж, хүү нь оюундаа хөрөнгө оруулалт хийхээр болсноо манай сайтаар дамжуулан илэрхийлсэн юм. Энэ бүхнээс үзэхэд тус шоу нэвтрүүлэг нь зөвхөн мөнгөний тухай биш хүмүүсийн сонирхол, хүсэл мөрөөдөлтэй салшгүй холбоотой нь харагдаж буй. Тийм ч учраас үзэгчдийн хамгийн дуртай шоу нэвтрүүлэг болж чаджээ. Хэрвээ уншигч та тус шоу нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй байгаа бол http://edutv.mn/node/50sayaburtgel орж бүртгүүлээрэй.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж