Хүчтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Хүчтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

"Mahatma Gandhi used to say… "what is the non-violence of the weak"… "the weak has to be non-violent"… "but the non-violence of the powerful is the sign of the real non-violence". Those who are confident of their powers… why should they aggress others… they just stand. Those who are violent, angry, hot tempered, jump at everyone, torture everyone, trouble everyone… are the people who are very weak charactered… their character is weak… that’s the sign of a person who is either possessed and under the influence of the possession, or he"s too weak and he"s possessed by his anger because he doesn’t have that much power to bear anything. The one who has the power to bear is the powerful… the one who does not have any power to bear, "I can"t bear… I don’t like" – such a person is a useless thing for this earth. So the power of a person lies in bearing things… how much you can bear… how much you can undergo without feeling it" Shri Mataji (871004)

"Махатма Ганди хүч хэрэглэхээс татгалзах (муугийн талд орохгүй байх) талаар…энэ сэдвээр их ярьдаг байсан… (Шри Матажи бага насаа Ганди-йн байранд хамт өнгөрөөсөн бөгөөд Ганди түүнийг өхөөрдөн сүнслэг сэдвээр хоорондоо их ярилцдаг байсан) сул хүн цаанаасаа хүч хомс учир хүчирхийлэлээс хол байдаг, харин хүчтэй байж хүчээ хэрэглэлгүй түрэмгийлэлээсээ татгалзана гэдэг нь бол – жинхэн хүчтэй хүний илрэл нь билээ. Өөрийнхөө хүчинд бат итгэлтэй хүн бусад руу дайрдаггүй. Тэд зүгээр л өөрийнхөө хүчинд (эерэг талдаа) бат зогсож байдаг.

…Ширүүн, догшин, уур нь буцалсан, дээр нь хүн болгон руу үсэрч түрэмгийлсэн, бусдыг хүчирхийлсэн, хүнийг зовоосон… тэр бүх хүмүүс — сул дорой чанарын хүмүүс юм… Тэдний зан чанар нь сул дорой. Тэдгээр хүмүүс нь гадны муу хүчинд (энергээр) эзэмдүүлсэн, эсвэл тийм нөлөөнд орсон хүмүүс юм. Эсвэл тэд зүгээр л нэг  өөрсдийнхөө ууранд эзэмдүүлсэн хүмүүс юм, ЯАГААД ГЭВЭЛ ямарваа нэг ЮМЫГ ДААХ ЧАДВАРГҮЙ УЧИР. Юмсыг даах чадвартай хүн бол агуу хүчтэй юм…(Гадна болж байгаа юмсанд хөндөгддөггүй, сөрвийж уурладаггүй, харин эсрэгээрээ гаднаас ирэх довтолгооныг уусган хайлуулж амар амгаланг өгч байдаг тийм хүнийг жинхэнэ агуу хүчтэй гэнэ…)

"Үүнийг би тэсэхгүй", "Ийм юманд би дургүй" гэдэг тийм хүмүүс бол энэ дэлхий дээрх ямар ч хэрэггүй (хэнд ч хэрэггүй зүйл мэт) хүмүүс юм.

Тэгэхлээр, хүмүүсийн хүч нь хэр их юмсыг дааж байна, хэр их зүйлсэнд түүртэлгүй давж гарч байна, үүнд оршидог юм.

Шри Матажийн 87оны, 10 сарын 4-нд хэлсэн лекцний түүврээс…

(Нэмж хэлэхэд, тэвчих-даах чадвар бол муу юмсыг зүгээр тэсээд өнгөрөөнө гэсэн ойлголт биш, харин эдгээр хэцүү, муу зүйлсийг илүү тэнцвэртэй, төв байдлаас нь шийдэж, сайн зүйлсийн талд өөрөө (уурлачилгүй) зогсож, сайныг нь дэмжиж мууг нь (хамтдаа, бусаддаа тусалж) давж гарахыг хэлэх байх гэдгийг сая үүнийг бичиж байхдаа дахин ухаарнам. …Амьдралдаа алхам бүртээ тэрхүү "Сайны" хүчинд зогсож, "сайныг" нь өөртөө ч, өрөөлд ч нэмэгдүүлж амьдрахыг санаж явахсан…)

Эх сурвалж: http://symongolia.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж