“Дакар ралли” олон өдрийн уралдааны гурав дахь гараа өчигдөр Перу улсын Писко хотоос Назка хүртэл 343 км зайд үргэлжлэв. Тус гараанд мотоциклийн ангилалд 163 тамирчин барианд орсон бөгөөд Чилийн Франциско Лопез хоёр цаг, 37 минут, 54 секундын /02:37:54 / амжилтаар түрүүлжээ. Түүний араас Пуэрто Рикогийн тамирчин Пауло Гонкалес /02:39:02/, Францын Сайрил Деспре /02:42:02/ нар удаалсан байна. ОУХМ Х.Болдбаатарын хувьд нийт 343 км замыг гурван цаг, 23 минут, 03 секундэд /03:23:03/ туулж, тэргүүлэгчээс 45 минут, 09 секундын алдагдалтай барианд оржээ. Харин ОУХМ Н.Лхамаа дөрвөн цаг, 06 зургаан минут, 31 секундын амжилт үзүүлж, 110 дугаарт бариаллаа.
34 дэх удаагийн “Дакар ралли” уралдааны туршид тамирчид 8000 гаруй км замыг 14 гараагаар туулах ёстой. Уралдааны гурван гарааны дараах байдлаар мотоциклийн ангилалд Сайрил Деспре /06:15:03/ нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа бол Д.Болдбаатар /07:40:20/ 66 дугаарт, Н.Лхамаа /08:29:37/ 98 дугаар байрт бичигдэж байна.
Уралдааны дөрөв дэх гараа өнөөдөр Назка хотоос Арекьюпа хүртэл үргэлжилнэ. Тус гараанд мотоциклийн ангилалд өрсөлдөж буй тамирчид 718 км, суудлын тэрэг болон ачааны машины ангиллын тамирчид 717 км зайд уралдах юм.
“Дакар ралли”-гийн аваргууд энэ сарын 20-нд тодорно.