Залилан хийсэн Малайзын иргэдэд ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Залилан хийсэн Малайзын иргэдэд ял оноолоо

Малайз улсын иргэн Су Го Шин, Вон Жан Лун Тэ ю Лин, Вон Жан Лун нарт холбогдох хэргийг өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүлээ. Тэднийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Монгол Улсад хуурамч төлбөрийн карт оруулж ирэн, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын үед хуурамч картаар 133 орчим сая төгрөгийн  бараа худалдан авсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Чуа Син ви, Вон жиан лун, Су го шин, Чиа гуан сун, Хор чи чай,Тэ Ю Лин нарыг урьдчилан үгсэн тохиролцож өөрсдийн нэртэй хуурамч төлбөрийн картаар нийт 133 064 678 төгрөгний барааг хуурч мэхлэх аргаар худалдан авч Худалдаа хөгжлийн банкинд 43,6 сая төгрөг, Голомт  банкинд  83,2 сая, Хаан банкинд  6,2 сая төгрөгний хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Тэ Ю Линд 10 жил 2 сар,  Чуа Син Ви, Вон Жиан Лун, Су Го Шин, Чиа Гуан Сун, Хор Чи Чай нарт тус бүрт 10 жил нэг сар чанга дэглэмтэй хорих ангид хорих ял болон хүн тус бүрээс нэг сая төгрөгний эд хөрөнгө хураах ял оногдуулсан байна. Тэднийг шүүх хурал өмнө нь улсын яллагч, орчуулагч нь хүндэтгэх шалтгаантай хуралд ирээгүй гэх шалтгаанаар хоёр удаа хойшилсон юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж