Хөгжмийн ерөнцийн хамгийн баян хосууд болох реппэр Jay-Z, дуучин Бейонси нар охин Blue Ivy-даа зориулан АНУ-ын Нью-Йорк хотын “Барклис” төвд тусгай люкс хүүхдийн өрөө түрээсэлжээ. Ингэснээр алдарт реппэр Jay-Z “Барклис” төвд тоглолт хийх юмуу сагсан бөмбөгийн тэмцээн үзэж байх үеэр охиндоо санаа зовохгүй болох аж. Blue Ivy-д зориулан “Барклис” төвд хүүхдийн өрөө хөлслөх санааг дуучин Бейонси гаргасан бөгөөд тус өрөөний жилийн хөлс нь нэг сая ам.доллар гэнэ. Реппэр Jay-Z ихэнхи тоглолтоо Барклайс төвд хийдэг бөгөөд өнгөрсөн жил тус төвд нийтдээ найман шоу тоглолт хийсэн байна. Дөнгөж нэг ой хүрч яваа бяцхан Blue Ivy-гийн хувьд тансаглал үүгээр дуусахгүй аж. Алдартан аав, ээж нь Blue Ivy-г төрөхөд 21 мянган ам.доллараар хүүхдийн ор авч өгсөн. Дараа нь түүнийг төрөөд дөнгөж таван өдөр болж байхад нь Карла Монченийн урласан “Swarovski” шигтгээн чимэглэлтэй 16 мянган ам.доллараар хүүхдийн өндөр сандал авч өгчээ. Мөн өнгөрсөн есдүгээр сард Бейонси охиндоо “Swarovski” шигтгээтэй 800 ам.долларын үнэтэй пүүз авч өгч байсан юм. Үүгээр ч барахгүй Blue Ivy хувцасны шүүгээндээ Жан-Поль Готьегийн урласан 290 ам.долларын үнэтэй торгон даашинзтай. Бейонсиг өнгөрсөн нэгдүгээр сард Blue Ivy-гаа төрүүлсний дараа дуучин Келли Роуленд охинд зориулан 44,928 ширхэг “Swarovski”-н болор шигтгээгээр бүрсэн 4700 ам.долларын үнэтэй хүүхдийн угаалгын онгоц бэлэглэж байжээ.
Б.АНХТУЯА