“AUTO-EXPO 2010” үзэсгэлэн эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

“AUTO-EXPO 2010” үзэсгэлэн эхэлнэ

Мэдээлэл Технологийн үндэсний паркт өнөөдөр  “AUTO-EXPO 2010” үзэсгэлэн  эхэллээ. Үзэсгэлэнг Замын цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дэмжлэгтэйгээр “Хэрэглэгч Хаан” ТББ, Монголын Авто Спорт Сонирхогчдын Холбооноос хамтран зохион байгуулж байгаа аж.  Авто тээврийн хэрэгслийг иргэд, аж ахуй, албан байгууллагын хэрэгцээнд тохируулан үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд болон авто лизингийн үйлчилгээ эрхэлдэг Банк, банк бус санхүүгийн байгууллагууд оролцох юм.  Машин худалдан авах хүсэлтэй иргэд, албан байгууллагуудад чанартай, хямд түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх гэнэ. Үзэсгэлэн энэ сарын 25-ны өдрийг дуустал үргэлжинэ.
 
П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж