Х.Цагаанбаатар 73 кг-д аваргаллаа

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар 73 кг-д аваргаллаа

Х.Цагаанбаатар 73 кг-д аваргаллаа

Монголын жүдо бөхийн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ сарын 9-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 ба 63 кг-ын жингийн аваргууд тодров.

Энэ жилийн тэмцээний гол өрсөлдөөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд өрнөв. Лондонгийн олимп дахь монголчуудын медалийн буухиаг эхлүүлсэн Гавьяат тамирчин С.Ням-Очироос гадна өмнө нь 66 кг-д жинхэнэ өрсөлдөөн бий болгодог байсан Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, “Мастерс”-ын аварга, ОУХМ С.Миярагчаа нар жин өгсч, 73 кг-д зодоглосон нь өрсөлдөөнийг хурцалсан. Тэднээс гадна 2008 оны Бүх ард түмний спортын их наадмын аварга Д.Дөлгөөн,  ОУХМ Г.Одбаяр гээд авьяаслаг залуу тамирчид өнгөтэй байж, энэ жингийн тэмцлийг улам ч чимсэн юм.

“Супер” тулаануудаар дүүрэн байсан 73 кг-ын жинд Х.Цагаанбаатар түрүүлсэн. Хоёрдугаар тойргийн барилдаанд С.Ням-Очир гавьяатыг нэмэлт цагт цэвэр ялсан тэрбээр хагас шигшээд С.Мияарагчаатай таарч, мөн л нэмэлт цагт түрүүлж үнэлгээ авснаар аваргын төлөө өрсөлдөх болсон юм. Ингээд шигшээ барилдаанд Д.Дөлгөөнийг ялснаар улсын аваргаар тодорлоо. Түүний хувьд ийнхүү 60, 66, 73 кг гээд хөнгөн гурван жинд бүгдэд нь аваргалсан амжилтын эзэн болж байна.

Жүдогоос төрсөн отгон гавьяат С.Ням-Очирын хувьд хоёрдугаар тойргийн барилдаанд өвдөг шороодсоноор өрсөлдөөнөөс хасагдсан бол ОУХМ С.Мияарагчаа хүрэл медалийн төлөө Г.Одбаярыг буулган авчээ.

Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний
эхний өдрийн медальтнуудыг танилцуулъя.

ЭРЭГТЭЙ:

-60 КГ
1. Ч.Болдбаатар, “Женко” клуб,
2. Д.Амартүвшин, ХХЕГ-ын “Хилчин” БТСХ,
3. Г.Хэрлэн, “Женко” клуб,
3. Г.Болдбаатар, МОХЭҮ-ийн “Хангарьд” клуб,

-66 КГ
1. Б.Хишигбаяр, “Женко” клуб,
2. А.Батсуурь, БХЯ-ны  “Алдар” СХ,
3. Д.Алтансүх, МОХЭҮ-ийн “Хангарьд” клуб,
3. Д.Төмөрхүлэг, ШШГЕГ-ын  “Сүлд”  СХ,

-73 КГ
1. Х.Цагаанбаатар, ШШГЕГ-ын  “Сүлд”  СХ,
2. Д.Дөлгөөн, МОХЭҮ-ийн “Хангарьд” клуб,
3. Ц.Нарантогтох, “Женко” клуб,
3. С.Мияарагчаа, ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо,

ЭМЭГТЭЙ:

-48 КГ
1. Г.Отгонцэцэг, ХХЕГ-ын  “Хилчин” БТСХ
2. Г.Саранзаяа, “Женко” клуб
3. Б.Алтанцэцэг, Хан-Уул  дүүргийн БТСХ
3. Э.Базаррагчаа, “Женко” клуб

-52 КГ
1. Б.Бат-Эрдэнэ, ОБЕГ-ын  “Аврагч”  БТСХ,
2. М.Уранцэцэг, “Женко” клуб
3.Ч.Аззаяа,  ХХЕГ-ын  “Хилчин” БТСХ
3. А.Цолмон, “Женко” клуб

-57 КГ

1. Д.Сумъяа, ХХЕГ-ын  “Хилчин” БТСХ
2. А.Сарангуа, БХЯ-ны  “Алдар” СХ
3. А.Батзул, “Женко” клуб
3. Б.Нарантуяа, ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо

-63 КГ
1. Ц.Цэрэннадмид, ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо
2. М.Нямжаргал, “Женко” клуб
3. Т.Мөнгөнтуяа, “Шонхор-Олимп” ДС
3. Т.Баттөгс, ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.ЦЭЛМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж