&#34Анод&#34-ын шүүх хурал маргааш үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

&#34Анод&#34-ын шүүх хурал маргааш үргэлжилнэ

Нэгэн үе банкны салбарыг удирдаж явсан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, “Анод” банкны ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа, Л.Уламбаяр, Д.Энхтөр нарын 15 хүнийг Шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд боллоо. Хоёр жил дамнуулан УМБГ, Нийслэлийн прокурорын газарт шалгагдсан, 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хуурамч хувьцаа гарган залилсан байж магадгүй гэх энэ хэргийн шүүх хурал 09.00 цагаас эхэлсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн маргааш 08.30 цагт хурлыг үргэлжлүүлэх шийдвэрийг дөнгөж сая гаргалаа. 
 
Банкны тухай хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт буруутгагдаж байгаа хуучин удирдлагуудыг шүүх хурал өмнө нь хурлын ирц бүрдээгүй, гэрч хүндэтгэх шалтгаантайгаар хуралд ирээгүй гэх үндэслэлээр хоёр ч удаа хойшлоод байсан юм. Шүүх хурлыг Б.Баатар шүүгч даргалж,  улсын яллагчаар О.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Х.Нямтайван нар ажиллаж байгаа юм.

 Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж