Төрийн өмчийн их сургуулиудын ажлын байрны тодорхойлолтоор захирлын хүлээх үүрэг хариуцлагыг илүү тодотгож, тавих шаардлага нь өндөрссөн төдийгүй сургалт-судалгаа эрхлэх их сургуулийн чиг үүргийг нийтийн эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн орчны хүрээнд хөгжлийн олон улсын нийтлэг жишиг, хандлага, их сургуулийн эрхэм зорилго, хэтийн төлөвлөлт, зорилт, үйл ажиллагаатай нийцүүлэн нэгдсэн удирдлагаар ханган сургуулийг хөгжүүлэх нэгдсэн удирдлагаар хангахад оршиж байгаа.
Үндсэн зорилгодоо хүрэхийн тулд их сургуулийн захирал таван гол зорилт буюу “гэрийн даалгавар” хүлээн авч байна. Эхнийх нь сургалтын чанарыг олон улсын төвшинд хүргэх зорилт. Захирал нь их сургуулийнхаа үндсэн үйл ажиллагааны үр дүнг бүрэн хариуцна. Их сургуулийн захирал бол ерөнхий менежер. Зөвхөн сургалтын төлбөр, төсөвт баригдах бус хөрөнгийн олон эх үүсвэр олох, санхүүгийн ил тод технологи нэвтрүүлэх менежмент хийх зорилтод хүрнэ. Сургалтын бүх шатанд ил тод байдлыг хэвшүүлж, бүдэг бүрхэг, бүрэн ойлгомжгүй олон зүйлсийг нээх, элсэгч, оюутан, төгсөгч хэн бүхэнд тавигдах шаардлагад аливаа ялгаварлалыг бүрэн арилгах, хүний эрх чөлөөний үнэт зүйлсийг даган мөрдөж ажиллах даалгавар авч байна. Хүний нөөцөө чанартай болгох, бэлтгэх, суралцагчдыг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд бодитой үр дүн гаргах үүрэг хүлээсэн албан тушаалтан бол их сургуулийн захирал.
Үндсэн зорилго, зорилтуудаа биелүүлэхийн тулд их сургуулийн захиралууд дараах үүрэг хүлээнэ. Жишээ нь
Олон улсын төвшинд хүрэхийн тулд сургуулиа хөгжүүлэх стратеги, төлөвлөгөө батлан хэрэгжүүлнэ. Сургалтын хөтөлбөрүүд нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, магадлан итгэмжлэлийн шаардлагыг хангах, оюутан, суралцагч профессор багшаа сонгох, нэгдсэн кредит системд шилжих, мэргэшсэн судалгааны нэгж, багууд бүрдүүлэх, захиалгат ажил, төсөлд оролцох, оюуны өмчийг хамгаалах, судалгаа хийх, хөдөлмөр эрхлэхийг дэмжих, заавал судлах ном, хэвлэлийн жагсаалт гаргах гэх зэрэг үйл ажиллагаа явуулна.
Ил тод байдлыг хэвшүүлэх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд шударга, нээлттэй, ялгаваргүй, тэгш байх зарчмуудыг тогтооно. Эрдэм мэдлэгийн чөлөөт эрэл хайгуул, шүүмжит сэтгэлгээ, бүтээлч хандлагыг урамшуулах гэх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулна гэсэн шаардлагуудыг тавьж байгаа аж.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирлын ажлын байрны албан тушаалд өрсөлдөх ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад орох иргэн нь их сургуулийн захирлын ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:
Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх
Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичгийг Засгийн газрын III дугаар байрны 122 тоот өрөөнд 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.
Сонгон шалгаруулалтад орох иргэн бүртгүүлэхдээ дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн, битүүмжилж өөрийн биеэр авч ирнэ:
- Тухайн их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр /5 хуудсанд багтааж бичнэ/
- Сонгон шалгаруулалтад оролцох талаархи хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл;
- Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
- Танилцуулга ( Curriculum Vitae)
- Боловсролын зэрэг, эрдмийн цолны диплом, үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Монгол Улсын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Ажил байдлын тодорхойлолт;
- Зарласан албан тушаалыг хийж гүйцэтгэх чадвар туршлагыг нь нотлох тодорхойлолт ирүүлэх 2 хүний нэр, холбоо барих хаяг, утасны дугаар, e-мэйл (Тодорхойлолт гаргагч нь ашиг сонирхолын зөрчилгүй байвал зохино);
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
- 4х6-ийн хэмжээтэй 2 хувь зураг.
Сонгон шалгаруулалтыг эрх бүхий байгууллагаас гаргасан журам, аргачлалын дагуу явуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.