Одоогоос 50 гаруй жилийн өмнө тусгаар улс байгуулах хүсэлтээ НҮБ-д гаргаж байсан Палестин өнгөрөгч арван хоёрдугаар сард тусгаар улс болсноо зарласан билээ. Үүнээс өмнө албан ёсны бичиг баримтад “Палестиний үндэсний эрхт байгууллага” гэж нэрлэж, бичдэг байсан. Тусгаар тогтнолоо зарласныхаа дараа Палестиний Ерөнхийлөгч Махмуд Аббас улсынхаа нэрийг Палестин улс болгон өөрчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан ч олон улсад хараахан танилцуулаагүй байсан юм.
Харин өчигдөр Ерөнхийлөгч Махмуд өөрийн улсыг Палестин улс болгон өөрчилж тус улсын албан ёсны бүх бичиг баримтыг улсынхаа шинэ нэртэйгээр дахин хэвлэхийг Засгийн газартаа үүрэгдсэн байна. Тус улсад одоогоор мөрдөгдөж байгаа бүх хууль, журам, тогтоолд “Палестиний үндэсний эрхт байгууллага” гэсэн нэршлийг хэрэглэдэг бөгөөд энэ бүхнийг Палестин улс хэмээн өөрчлөн хэвлэх аж.
Э.АНХТУЯА