-Жил жилийн “Болор цом” сайн, муу мэдээг дагуулдаг. Ер нь бол яруу найргийг шүүнэ гэдэг бол бараг болохгүй зүйл. Гэхдээ морьдыг зүгээр нэг уралдуулаад байдаггүйтэй адил эхний хэдэн байрыг шалгаруулах хэрэг гардаг. Гадуур тэгш ойн жил учраас тэргүүн байрын эзэнд гурван өрөө байр өгнө гэсэн яриа гарсан байна лээ. Тийм юм огт байхгүй. Өмнөх жилүүдийнх шигээ л байлна. Тэгээд ч “Болор цом” бол бай шагналын бус яруу найргийн наадам. Эх хэл, соёлоо бүтнээр нь авч үлдэхэд энэ наадам чухал үүрэг нөлөө үзүүлэх хэрэгтэй. Бид ийм л зүйлийн төлөө эрмэлзэж, хичээж яваа гэсэн юм. Энэ жилийн яруу найргийн наадмын бас нэг онцлог нь Дээд Монголоос яруу найрагчид ирж оролцож байгаа аж. Цаашдаа уг наадмыг Олон улсын Монгол туургатны наадам болгохоор зорьж байгааг албаны хүн энэ үеэр мөн хэлсэн. Энэ жилийн “Болор цом”-ын тасалбарын үнэ 20000 төгрөг бөгөөд тасалбар олныг зарахаасаа илүүтэй жил, жилийн наадмын үнэнч үзэгчдийг урилгаар үзүүлэх бодлого барьж байгаа гэнэ. “Болор цом-30” наадам энэ сарын 9-нд УДЭТеатрт 18.00 цагаас болох юм.
“Болор цом” шагналын бус найргийн наадам
“Болор цом-30” яруу найргийн наадмын талаар өнөөдөр 15.00 цагт МҮОНТ-ийн байранд МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн жилүүдийн “Болор цом” наадам хөдөө орон нутагт болсон. Харин энэ жилийн хувьд наадмын тэгш ой тохиож байгаа учир үзэгч, сонсогчдын хүсэлтээр Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав хэлэхдээ:
Т.ДАРХАН