“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдав

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдав

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдлаа. Тус бүлэг УИХ-аар энэ долоо хоногоос эхлэн хэлэлцэх хууль, тогтоолын төслийн талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, Хилийн тухай багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх болсонтой холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Батцогтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бол Газрын тухай багц хуулийн төсөл дээр тус бүлэг Ц.Цолмон гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг мөн байгуулжээ.

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос гишүүдийн саналыг авч эхэлсэн. Энэ хүрээнд бүлгийн гишүүд тус бүрдээ саналаа өгнө. Гэхдээ бүлгийн нийт 11 гишүүн оролцсон, нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа асуудлаар хуулийн төсөл санаачлах ёстой гэж тус бүлэг энэ өдрийн хуралдаанаасаа үзжээ. Тиймээс гурван төрлийн хуулийн төсөл санаачлахаа мэдэгдлээ.

Мөн 2013-2016 онд улсын,орон нутгийн хөрөнгөөр баригдах обьектын жагсаалтад ямар төсөл хөтөлбөрүүдийг бүлгийн зүгээс УИХ-д санал болгон оруулах вэ гэдгийг ярилцаад зарчмын хоёр шийдэл гаргажээ. Үүнд тойргоос сонгогдсон гишүүд нь дунд хугацаанд хийх хөрөнгө оруулалтын жагсаалтыг санал болгохоор болсон бол намын жагсаалтаар сонгогдсон гишүүд нь улсын хэмжээнд хийгдэхгүй байгаа бүтээн байгуулалтын ажлын жагсаалтыг Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлэх нь зөв гэж үзсэн тул энэхүү саналаа тус газар хүргүүлэх юм байна. Дээрх мэдээллийг “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдэд өглөө.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж