Хэвлэлийн хүрээлэнгийн Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Компанийн засаглал, хөрөнгийн зах зээл” цогц арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Дээрх арга хэмжээ энэ сарын 26-28-нд болох аж. Уг арга хэмжээнд оролцсон сэтгүүлчид компанийн засаглалын талаар цэгцтэй мэдлэг авах боломжтой гэнэ. Түүнчлэн Монголд зохион байгуулах компанийн засаглалын олон улсын форумд илтгэгчээр оролцох гадаад, дотоодын банк, санхүү, хөрөнгийн биржийн мэргэлжилтнүүдтэй санал бодлоо солилцох боломжтой юм байна. Дашрамд сонирхуулахад энэхүү цогц арга хэмжээ нь ирэх сарын 18-20-нд болох “Компанийн засаглал ба эрэн сурвалжлах сэтгүүл зүй” сэдэвт сургалтын эхний шат юм байна.
Б.Анхаа