
Харин “Баримтат бүтээл”-ийн төрлийг зохиолч Жак Уэтерфордын “Монголын их хатдын нууц товчоо” тэргүүлэн сүүлийн сар уг жагсаалтыг өнгөлж явсан “Монсудар” компаниас эрхлэн гаргасан “Оксфорд-Монсудар англи-монгол толь” хоёрт жагсжээ. Мөн уг жагсаалтад зохиолч Жак Уэтерфордын “Өнөөдрийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” ном багтжээ.
Сонирхуулахад, “Grand Book 2012” үзэсгэлэн худалдаа “Интерном” номын их дэлгүүрт энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх тул өнгөрсөн оны шилдэг 100 номтой танилцах боломжтой юм байна шүү.
Уран зохиолын bestseller 10 ном:
- “Бид амьд хүмүүс” – Айн Ренд
- “Чононсүлд” – Зян Рун
- “Ногоон нүдэн лам” – Ц.Оюунгэрэл
- “Сорхугтани” – Б.Сарантуяа
- “Үзэхийн хязгаар” – Л.Өлзийтөгс
- “Монголын сонгомол өгүүллэг” – Л.Өлзийтөгс,Г.Аюурзана
- “Шүгдэн” – Г.Аюурзана
- “Сэтгэлийн анир” – Б.Шүүдэрцэцэг
- “Үүрийн гэгээ” – Стефени Мэйер
- “Өлсгөлөн тулаан” – Сюзань Колинз романууд тус тус багтжээ.
Баримтат бүтээлийн bestseller 10 ном:
- “Монголын их хатдын нууц товчоо” – Жак Уэтерфорд
- “Oxford Англи-Монгол Монгол-Англи” өврийн толь бичиг
- “Оксфорд-Монсудар Англи-Монгол” толь
- “Сургамжит өгүүллэгүүд”
- “Стив Жобс ба түүний илтгэх урлагийн гайхамшиг”-Гармин Галло
- “Дэлхийн атлас”- Монсудар
- “Өнөөдрийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан”- Жак Уэтерфорд
- “Амьтдын амьдрал” – Монсудар
- “Стив жобсын бүрэн цадиг”
- “Алтан Деил Карнеги” номууд жагсаалтыг борлуулалтаараа тус тус тэргүүлжээ.
Г.ДАША