Монголын циркчид Францад зочлов

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Монголын циркчид Францад зочлов

“Circus Mongolia Khadgaa” циркийн жүжигчид циркийн урлагийн анхдагч Франц улсыг зорьж, олон улсын циркчдийн хамт гала тоглолтод оролцож байна. Францын Toulouse хотын зохион байгуулдаг олон улсын циркчдийн гала тоглолт энэ жил 67 дахь удаагаа болж байгаа юм. Уг тоглолтод дэлхийн 14 орны уран бүтээлчид сор болсон шиллдэг үзүүлбэрүүдээ толилуулж байгаа бөгөөд Монголын уран бүтээлчид өнгөрсөн жил Монте Карло наадмаас хүрэл арслан хүртсэн “Strong Voltigo” үзүүлбэртэйгээ очжээ.

Сүр, хүчийг гайхуулагч арслан, галтай наадагч бар, бүжиглэгч заан, эрээн хувцастай алиалагч гээд циркийн урлагийн төрөл бүрийг багтаасан уг гала тоглолт 45 хоногийн турш Францын хотуудаар аялан тоглох ба 120 мянган үзэгчид хүрэх нь ээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж