Тейлорын аав Харрид анхааруулга өгчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Тейлорын аав Харрид анхааруулга өгчээ

Хөгжмийн ертөнцийн сайхан хосуудын тоог нэгээр нэмсэн дуучин Тейлор Свифт болон “One Direction” хамтлагийн дуучин Харри Стайлс нар өнгөрсөн арванхоёрдугаар сараас үерхэж эхэлсэн билээ. Хэдийгээр хосууд үерхээд удаагүй байгаа боловч тэдний харилцаа дэндүү хурдан дотносож, хэдийнэ гэрлэлтийн тухай ярих болсон нь Тейлорын аав Скотт Кингслей Свифтийн санааг зовоох болсон гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Тейлорын аав Харри Стайлсийг охинтой нь үерхэж буйг дэмжиж байгаа ч тэдний үерхэл дэндүү хурдан явцтай байна хэмээн шүүмжилжээ. Түүнчлэн Скотт Кингслей Свифт Харри Стайлсад хандан яарч адгалгүй тайван үерхэхийг анхааруулсан байна. Учир нь тэрээр Тейлор, Харри нарыг хурдан дотноссон шигээ хурдан салахвий гэдэгт ихээхэн санаагаа чилээж байгаа аж. Одоогоор Тейлор Свифт, Харри Стайлс нар хоёр өдөр, нэг шөнийн аялалаар Карибын тэнгисийн арлыг зорьсон бөгөөд дарвуулт онгоц хөлслөн зугаацаж яваа юм байна. Дуучин Тейлор Свифтийн хувьд Харригаас өмнө Жон Майэр, Жое Жонас, Жейк Жилленхол зэрэг хэд хэдэн хүнтэй үерхэж байсан ч тэдний харилцаа бүтэлгүйтлээр төгссөн юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж