Эрхүү мужаас түүхий нефть импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Эрхүү мужаас түүхий нефть импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлэв

Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн өчигдөр Эрхүү мужийн Амбан захирагчийн орлогч, ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх тус мужийн төлөөлөгчийн газрын тэргүүн И.Хоменког саяхан хүлээн авч  уулзжээ.

Тус уулзалтаар хоёр талын соёл, боловсролын харилцаа, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх  боломжийн талаар ярилцсан байна.

Монгол улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын байгуулсан Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглалд үндэслэгдэн хоёр орны харилцаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байгааг Элчин сайд Д.Идэвхтэн уулзалтын үеэр дурдаад Эрхүү муж Монгол, Оросын харилцаанд, ялангуяа худалдаа, боловсрол, соёлын хамтын ажиллагаанд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн талаар онцлон ярьсан байна.

Тэрбээр цааш нь Монгол Улсад тохиолдоод байгаа зудын гамшигт байдал, түүний үр дагавар, хохирлын талаар болон ОХУ-ын Засгийн газар, бүс нутгийн засаг захиргаа,аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн талаар яриад өчигдөр гэхэд л Кемерово мужийн засаг захиргаа 500 мянган рублийн тусламж үзүүлсэнийг тэмдэглэн хэлжээ.

Энэ үеэр Элчин сайд Д.Идэвхтэн Эрхүү мужид нефтийн томоохон ордууд нээгдэж, нөөц нь өссөөр байгаа тухай дурдаад тус мужаас түүхий нефть импортолж, Монголд нефть боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэж, энэхүү зорилтыг нь хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Төлөөлөгчийн газрын тэргүүн И.Хоменкогоос хүссэн байна.

2010 оны 2 сарын 20

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж