Рианна Ирландыг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Рианна Ирландыг зорьжээ

“Зул сар”, шинэ жилийн баярыг экс найз залуу дуучин Крис Браунтай хамт тэмдэглэх болсон дуучин Рианна энэ удаад ганцаараа амрахаар Ирландын нийслэл Дублин хотыг зорьжээ. Дуучин Крис Браун, Рианна нар өнгөрсөн 2009 онд Грэмми наадмын үдэш муудалцаж, Крис Рианнад гар хүрснээр хосууд салсан. Үүнээс хойш Крис, Рианна нар хэсэг хугацаанд хоорондоо эв түнжин муутай байсан ч өнгөрсөн оноос олны өмнө хамт явж харагдах болсон юм. Түүгээр ч барахгүй тэд өнгөрсөн “Зул сар”-ын баяраар хамт “NBA”-ийн тоглолт үзэж, шинэ оны  эхний өдрийг хамтдаа угтсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр экс хосууд шинэ жилийн баяраар тус бүр 10 сая ам.долларын халтуур хийж, дотны найз Африк тэрбумтаны хувийн үдэшлэгт оролцон ая дуугаа өргөчихөөд  ийн хамтдаа хоносон аж. Дуучин Рианнагийн хувьд  өнгөрсөн оны сүүлээр “Unapologetic” цомогтоо багтсан “Diamond” нэртэй дуу гаргасан нь биллбоард болон бусад шилдэг “R&B” дууны жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж