
Д.Алтанхуягийн Монголын үзэгчдэд барьж буй бэлэг нь “Winter star 2013” тоглолт буюу алдарт П.И.Чайковскийн “Хунт нуур” балет. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр энэ сарын 11, 12-ны өдөр тоглох “Хунт нуур” балетын гол дүрд АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Ашли Эллис, Аветик Карапетиан нар болон Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг гоцлох юм. Харин өнөөдөр Монголд “Хунт нуур” балетын хар, цагаан хунд гоцлох Ашли Эллис ирэх юм байна.
М.ДӨЛ