“Google” компанийн гүйцэтгэх захирал Эрик Шмит Нью-Мексик мужийн хуучин захирагч Вилл Ричардсоны хамтаар Хойд Солонгост айлчилна хэмээн CNN мэдээлэв. Технологийн салбарт дэлхийд өрсөлдөхүйц томоохон компанийн удирдлагыг анх удаа ийнхүү Умардад айлчлах болсныг олон улс анхааралдаа аваад байна.
Учир нь ноён Шмитийн энэ удаагийн айлчлалыг дэлхий дахинд хаагдмал гэгддэг Хойд Солонгосын интернэтийн хөгжилд гарах томоохон өөрчлөлтийн үндэс байж болох юм хэмээн ажиглагчид үзэж байгаа гэнэ. Гэсэн хэдий ч эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Шмит, Ричардсон нарын айлчлалыг хүмүүнлэгийн зорилготой гэх нь ч байна.
Э.АНХТУЯА