довтолгооноос хамгаалах сүүлийн үеийн системүүдийг ашиглаж байгаа боловч
тэдгээр нь зарим нийтлэг сул талуудыг агуулж байгаагаас найдвартай
хамгаалах хэрэгсэл болж чадахгүй байна. АНУ-ын арми гэхэд л артилер,
минометын сум, пуужингаас эсэргүүцэн хамгаалах хүчин чадлын хувьд
хангалттай хэмжээнд хүрч чадаагүй гэгддэг. Өнөөдөр зөвхөн богино зайн
сум л хэдхэн секундын дотор байг устгах чадвартай бол дунд болон алсын
тусгалтай зэвсэгүүд байг устгахад харьцангуй урт хугацаа зарцуулдаг.
Тэгвэл өндөр энерги бүхий лазерийн сум бараг гэрлийн хурдаар довтолгож,
газар, агаар, далайн ангиллын төрөл бүрийн зэвсэгийн довтолгооныг өмнө
байгаагүй өндөр нарийвчлалтайгаар эсэргүүцэн, хамгаалалтын түвшинг эрс
нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Лазерийн зэвсэгийн судалгаа 1970-аад
оны үеэс хийгдэж эхэлсэн боловч сүүлийн арваад жилийн хугацаанд жинхэнэ
дүр төрхөө олж, газар, усан онгоц, нисэх онгоц, автомашинд суурилагдсан
эхний загварууд амжилттай туршигдаж байна. Эхний шатны туршилтын ийм
төхөөрөмжүүд том овор хэмжээтэй, химийн гаралтай лазер ашиглаж, их
хэмжээний хорт хий ялгаруулж байсан бол сүүлийн үед LED-тэй төстэй хатуу
төлөвт лазерь зэрэг үр ашигтай олон төрлийн үүсгүүрийг ашиглах болжээ.
(THEL) 2000-аас 2005 оны хооронд хийгдсэн туршилтуудын хүрээнд пуужин
болон артилерийн сум 46 ш, катюша пуужин 28 ш болон бусад төрлийн сумыг
тус тус амжилттай устгав. Уг системийн сүүлийн үеийн хувилбар болох усан
онгоцонд суурилуулж радар болон навигацийн төхөөрөмжтэй хослон ажиллах
зэвсэгийн өнгөрсөн онд хийсэн туршилтаар автомат жолоодлогот завийг
устгасан байна. Тус компани АНУ-ын сансар, пуужингийн довтолгооноос
хамгаалах төв болон Изралийн батлан хамгаалах яамны захиалгаар газарт
суурилах лазерийн зэвсэглэлийн технологийг бүтээж байгаа юм.
2009 онд, Рэйдион компаний бүтээсэн усан онгоцонд суурилагдах системийн
2010 оны туршилтаар тус тус автомат нисэх төхөөрөмжүүдэд довтолжээ.
Тэгвэл Matrix системийн энэ онд бүтээгдсэн сүүлийн хувилбарын овор
хэмжээг 500 морины хүч бүхий 8 дугуйт ачааны машинд суурилах хэмжээнд
хүртэл жижигрүүлэн, зөөвөрлөх боломжтой болов. Пентагоны хүссэн хэмжээ
буюу 10 квт чадалд хүрээд байгаа хатуу төлөвт лазер бүхий уг зэвсэгийн
туршилтыг ирэх онд хийх бол 2016 оноос АНУ-ын армийн зэвсэглэлд
нэвтрүүлэхээр төлөвлөж, цаашид хүчин чадлыг 100 квт-д хүргэхийг эрмэлзэж
байна.
хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлж 50 квт-д хүргэв. 20 болон 30 квт-ийн хос
лазер бүхий энэ зэвсэгийн саяхан хийсэн туршилтаар 15 мм-ийн зузаан
бүхий ган хавтанг 1000 м зайнаас, 50 м/с хурд бүхий нисэх төхөөрөмжийг 3
км зайнаас, мөн адил хурд бүхий 82 мм-ийн диаметртэй ган бөмбөлгийг тус
тус буудаж туршиж, цас, хурц нар, бороо зэрэг цаг агаарын төрөл бүрийн
нөхцөлд ашиглах боломжтойг давхар нотлов. Тэд ирэх жил зэвсэгийн хүчин
чадлыг 60 квт-д хүргэхээр төлөвлөж байгаа бол цаашид овор хэмжээг 35
мм-ийн гар буутай адил хэмжээтэй болгохыг зорьж байна.
онгоцонд суурилах лазерийн зэвсэг (HELLADS)-ийг бүтээж дууссан тухай
саяхан мэдээллээ. 150 квт энерги бүхий энэ шинэ зэвсэгийн туршилт ирэх
оны эхээр хийгдэхээр төлөвлөгдөж байна. Одоогоор туршилтын шатанд байгаа
олон нийтэд мэдээлэгдэж буй судалгаануудад өндөр хүчин чадалтай
үүсгүүрүүд ашиглагдаж байна. Харин бага чадлын хос диодод тулгуурласан
нэг бүрийн лазерийн зэвсэгийн судалгаа (PHaSR)-ны тухай АНУ-ын армийн
агаарын хүчнээс 2006 онд мэдээлж байсан боловч түүний туршилтын загвар
бүтээгдсэн тухай мэдээлэл өдийг хүртэл гараагүй байгаа юм.