Небраска мужийн сенатор асан, Бүгд найрамдах намын Чак Хейгелийг (Chuck Hagel) АНУ-ын Батлан хамгаалах яамны сайдын тушаалд Барак Обама томилох гэж байгааг Ардчилсан намын эх сурвалжийн дагуу Reuters мэдээлжээ.
Чак Хейгел, фото Reuters
Пентагоны шинэ тэргүүний нэрийг даваа гаригт зарлан Сенат батлах ёстой. Хейгелийг томилох асуудал Сенатад нэлээд маргаан дэгдээж магадгүй гэж “Politico” хэвлэл таамаглаж байна. Экс сенатор өмнө нь Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг үр дүн муутай хэмээн шүүмжилж байсан юм. Өмнө нь 2011 оны долдугаар сард томилогдсон Батлан хамгаалахын сайд Леон Панетта огцрох тухайгаа өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдэгдсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР