Хохирогч бүсгүй өнгөрөгч арванхоёрдугаар сарын 16-нд Шинэ Дели хотын нэгэн автобусанд бүлэг гэмт этгээдүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөн амиа алдсан билээ. Харин дээрх хэрэгт буруутай гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрөгч пүрэв гаригт эхэлчихсэн бөгөөд тэд хүчин, хүн хулгайлсан, хүний амийг онц ноцтойгоор хөнөөсөн хэд хэдэн хэрэгт буруутгагдан ял сонсоно хэмээн Энэтхэгийн албаны эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Энэтхэг төдийгүй олон улсын анхаарал татсан дээрх хэргийг эсэргүүцсэн олон мянган иргэдийг хамарсан жагсаал одоог хүртэл Дели хотод үргэлжилсээр байгаа. Жагсагчид бэлгийн хүчирхийллийн эсрэг шинэ хууль батлагдвал хохирхогчийн нэрийг тус хуулиар олонд зарлахгүй байхыг хүсч байгаа гэнэ.