“Монголын Уул уурхайн нэгдсэн лавлах-2013” ном шинээр хэвлэгдэн гарлаа

Энэхүү лавлах ном нь монгол, англи хэл дээр үндсэн дөрвөн бүлэг нийт 664 хуудастайгаар, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгч, олборлогч компаниуд, ханган нийлүүлэгч болон уг салбарт үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг нэг дор багтаасан байна. Уг ном нь 10000 хувь хэвлэгдэж захиалгын дагуу гадаад, дотоодын уул уурхайн компаниуд, олон улсын хурал үзэсгэлэн болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, гадаад улсад суугаа Монголын Элчин сайдын яамдаар дамжуулан хөрөнгө оруулагч нарт үнэ төлбөргүй хүргэдэг аж.
Лавлах номыг германы алдарт “Сиэмэнс” компани ивээн тэтгэж “Энержи Ресурс”, “Оюу Толгой”, “Гложекс”, “Хас Банк”, “Ланддрилл Интернэшнл”, “Моннис Интернэшнл”, “Лэйстэр”, “Абсолют Майнинг”, “Таван богд моторс”, “МонЭнКо”, “Миротек”, “Глобайл Майнспек”, “Термо Тех”, “Мобиком”, “Монголиа Талэнт Нэтворк”, “Жемком”, “Хаан Банк” зэрэг компаниуд тусгайлан оролцсонд эрхлэн гаргагчдын зүгээс ихээхэн талархаж буйг уламжилж байна.
Номын дэлгэрэнгүй мэдээллийг 70115590 утсаар холбогдож авахаас гадна http://www.mining.mn/newshome.aspx цахим хаягаар тус тус орж сонирхох бололцоотой гэнэ.