Серена шинэ улирлын анхны ялагч боллоо

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Серена шинэ улирлын анхны ялагч боллоо

Талбайн теннисний спортын шинэ улирлын тоглолтууд эхэлж, анхны тэмцээний ялагчаар АНУ-ын теннисчин Серена Уильямс тодорлоо. Тэрээр Австралийн Брисбейн хотод болсон WTA холбооны улирлын анхны тэмцээнд түрүүлжээ.

Серена Уильямс. Фото AFP    

Тэмцээний шигшээ тоглолтод америк бүсгүй Оросын теннисчин Анастасия Павлюченковаг 6:2, 6:1 харьцаатайгаар буулган авчээ. Серена 51 минут үргэлжилсэн шигшээ тоглолтод төвөггүй ялжээ. Серенагийн хувьд энэ цом спортын замналынх нь 47 дахь түрүү юм. Сүүлийн 54 тоглолтоос тэр ердөө хоёрхон ялагдал хүлээжээ.
Павлюченкова Брисбейний тэмцээний үеэр дэлхийн чансаанд эхний 10-т багтдаг Чехийн Петра Квитова, Германы Анжелика Кербер нарын шилдгүүдийг хожсон юм. Умльямс хагас шигшээд дэлхийн номер нэг теннисчин, Беларусийн Азаренкатай тоглох байсан ч Азаренка гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон байлаа.
       

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж