Д.Болдбаатар 80, Н.Лхамаа 86-д

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Д.Болдбаатар 80, Н.Лхамаа 86-д

Авто спортын олимп гэгдэх 34 дэх удаагийн “Дакар ралли” уралдааны хоёр дахь гараа өчигдөр Перу улсын Писко хотоор 327 км зайд үргэлжиллээ. Тус гараанд мотоциклийн ангилалд Монголын авто мастеруудын нэг, ОУХМ Д.Болдбаатар 03:30:57 цагийн амжилтаар 80 дугаарт, харин ОУХМ Н.Лхамаа 03:33:46 цагийн амжилт үзүүлж, 86 дугаар байрт хурдалсан байна. Дээрх ангилалд нийт 196 тамирчин бүртгүүлснээс хоёр дахь гараанд 169 тамирчин барианд оржээ. Хоёр дахь гараанд Испанийн Борт Барреда 02:42:31 цагийн амжилтаар түрүүлсэн бол Педреро /02:45:47/, Фиш /02:48:24/ нар удаалжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж