
Ерөнхий Англи хэлний хөтөлбөр
Нээлттэй ангиуд:
· Өдөр тутмын англи хэл: Анхан шат
· Өдөр тутмын англи хэл: Анхан дунд шат
Өдөр тутмын англи хэлний сургалт нь Даваа, Лхавга , Баасан гаригт өглөө 8:00-9:30 цаг, өдөр 12:30-14:00 цагийн хооронд тус тус хичээллэнэ. Долоо хоногт 5 цаг ба сургалт нийт 10 долоо хоног үргэлжилнэ.
Сургалт 2013 оны 1 дүгээр сарын 21-нээс эхэлнэ.
Сургалтын төлбөр: 450,000 төгрөг ба бүртгэлийн хураамж 25,000 төгрөг (бүртгэлийн хураамж нь буцаан олгогдохгүй). Энэхүү төлбөрт ном, сурах бичиг, сургалтын материалын үнэ багтсан болно.
Өдөр тутмын англи хэлний сургалт нь нийтлэг болон нийтлэг бус олон төрлийн харилцаанд шаардлагатай мэдлэг, ур чадварыг суралцагсдад олгоно. Суралцагсад ярих, сонсох ур чадвараас гадна унших, бичих мэдлэг, чадвараа сайжруулах дасгалуудыг хамтад нь хийнэ.
Бизнесийн харилцааны англи хэл
Нээлттэй ангиуд:
· Дунд шатны анхан түвшин
· Дунд шат
· Дунд шат ахисан түвшин
Бизнесийн англи хэлний анги нь Даваа гаригаас Баасан гариг хүртэл орой 5:00-6:40 цаг; 7:00-8:40 цагийн хооронд тус тус хичээлэнэ. Энэ сургалт долоо хоногт 10 цаг бөгөөд нийт 11 долоо хоног үргэлжилнэ.
Сургалтын төлбөр: 850,000 төгрөг ба бүртгэлийн болон түвшин тогтоох шалгалтын хураамж 25,000 төгрөг (бүртгэлийн түвшин тогтоох шалгалтын хураамж нь буцаан олгогдохгүй) болно. Энэхүү төлбөрт ном, сурах бичиг, сургалтын материалын үнэ багтсан болно.
Сургалт 2013 оны 1 дүгээр сарын 21-нээс эхэлнэ.
Бизнесийн англи хэлний сургалт нь суралцагсдад бизнесийн чиглэлийн мэдлэгээ дээшлүүлэх, өөрсдийн мэдэж буй зүйлээ хэрэглээ болгох арга барилыг сургахад чиглэнэ. Суралцагч санхүү, маркетинг, хүний нөөц зэрэг чиглэлийг судлаад зогсохгүй алдартай ном товхимолоос авсан нийтлэл, бизнесийн талаарх өгүүллүүдийг уншиж танилцах замаар шинэ үг хэллэг, дүрмийг гүнзгийрүүлэн судлана. Энэ нь суралцагчдад бодит нөхцлийн талаар суралцах, шинэ сурсан мэдлэг, чадвараа ашиглах боломж олгоно.
Монгол дахь Америк Их Сургуулийн 2013 оны Өвлийн улирлын англи хэлний сургалтын хуваарь
http://aum.edu.mn/
eli@aum.edu.mn, Tel: 313184
www.facebook.com/AUMEnglish
http://aum.edu.mn/
eli@aum.edu.mn, Tel: 313184
www.facebook.com/AUMEnglish