Брижит Бардо Оросын иргэншил хүсчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Брижит Бардо Оросын иргэншил хүсчээ

Францын кино од Брижит Бардо ОХУ-ын иргэн болох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүний энэхүү шийдвэр хачирхалтай нь амьтны хүрээлэнгийн хоёр заантай холбоотой гэнэ. Брижит Бардо Францын Засгийн газарт хандан амьтны хүрээлэнгийн сүрьеэ өвчтэй хоёр заанд анхаарлаа хандуулахыг шаардан, амьтны эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоохгүй бол тус улсын иргэншлээс татгалзах болно гэж сүрдүүлжээ. Брижит Бардо нь Францын нэрт кино жүжигчин, дуучин, загвар өмсөгч төдийгүй ам ьтны эрхийн төлөө идэвхитэй тэмцэгч нэгэн аж. Тэрээр залуудаа балетчин байсан бөгөөд 1952 онд кино урлагт хөл тавьж, 16 дахь кино болох  "Бурхны бүтээсэн бүсгүй" киноны гол дүрээрээ дэлхий даяар алдаршсан байна.  Харин 1973 онд жүжигчний ажлаа орхиж, амьтны эрхийн төлөө тэмцэгч болжээ. Жүжигчин Брижит Бардогоос гадна нэрт жүжигчин Жерар Депардьё Францын иргэншлээс татгалзаж, ОХУ-ын иргэн болохыг хүсч буйгаа илэрхийлснээр өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын иргэний паспортоо гардан авсан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж