Жүдо бөхийн УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн УАШТ эхэллээ

2013 оны анхны тэмцээн Спортын төв ордонд өнөөдөр эхэллээ. Монголын жүдогийн холбооноос улсын аварга шалгаруулах тэмцээнийг нэгдүгээр сарын 7-9-нд зохион байгуулах юм. Тэмцээний хуваарийн дагуу 7, 8-нд хувийн тэмцээн, харин 9-нд багийн тэмцээн болох бөгөөд нийт 22 байгууллагын 280 гаруй эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр хөнгөн жингийн, тодруулбал, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 ба 69 кг-ын жинд аваргууд тодрох юм. Урьдчилсан барилдаанууд 10.00 цагт эхэлсэн бөгөөд нээлтийн ёслолын ажиллагаа 15.00 цагт болно. Үүний дараа дээрх жингийн шигшээ барилдаанууд болох хуваарьтай байна.

Энэ жилийн улсын аваргын 73 кг-ын жингийн өрсөлдөөнийг супер гэж тодотгож болно. Учир нь Лондонгийн олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир үндсэн жин болох 73 кг-д зодоглох бол дэлхийн аварга Х.Цагаанбаатар, “Мастерс”-ын аварга С.Мияарагчаа нар жин өгсч, тун жинд өрсөлдөхөөр болжээ. ОУХМ Д.Төмөрхүлэг мөн жин өгсч, 66 кг-ын жинд барилдах юм байна. Харин Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Гавьяат тамирчин М.Бундмаа нарын зарим шилдгүүд энэ жилийн улсын аваргыг өнжихөөр болсон байна.

С.ЦЭЛМЭГ

60 кг-ын жингийн сугалаа

66 кг-ын жингийн сугалаа


73 кг-ын жингийн сугалаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж