
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас зүүн хойд зүгт 18 километр зайд өнгөрсөн бямба гаригт 14.00 цагийн үед 4.4 магнитутын чичирхийлэлт болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас Бөмбөгөр сумын Соёлын төв зэрэг хэд хэдэн барилгад цууралт үүсчээ.
Д.ЖАРГАЛ