“Хөвсгөл-Цагаан сар” яармаг болно

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

“Хөвсгөл-Цагаан сар” яармаг болно

“Хөвсгөл – цагаан сар-2013” үзэсгэлэн яармаг хоёрдугаар сарын 4-6 –ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Спортын төв ордонд  болох аж. Энэ үеэр сар шинийн баярт зориулсан сүү, цагаан идээ, өргөн хэрэглээний бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэх ажээ. Үзэсгэлэн яармагт оролцож, бүтээгдэхүүнээ худалдах иргэдийг 70384042, 99388161 дугаарын утсанд бүртгэж эхэлсэн байна.

Ийнхүү хөдөө орон нутгийн хувьд үзэсгэлэн худалдааг тухайн аймагтаа томд тооцогддог худалдаа, үйлчилгээний газарт дэлгэдэг бөгөөд орон нутгийн иргэд дэргэдээсээ сар шинийн бэлтгэлээ хангах боломжтой юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж