Эрүүл мэндийн даатгалаа ашиглах боломж өгөөч

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн даатгалаа ашиглах боломж өгөөч

Dorjdagva Sevjid

Эрүүл мэндийн даатгалыг сар бүр цалингаасаа төлөөд 13 жил боллоо. Гэтэл энэ хугацаанд нэг ч удаа ашиглаж үзсэнгүй. Овоо хэдэн төгрөг төлсөн байх даа??? Миний сонссоноор Өрхийн эмнэлэгүүд хорооныхоо баахан хүмүүсийг бүртгэчихсэн, тэдэнд үйлчилгээ үзүүлсэн гээд улсаас мөнгө аваад сууж байдаг гэсэн. Гэтэл би тэнд үзүүлэх нь байтугай ямар эмч, сувилагч байдгийг нь ч мэдэхгүй. Өрхийн эмнэлгийг санхүүжүүлж байгаа эх үүсвэр нь иргэд бидний төлсөн ЭМД-ын шимтгэл л байх гэж би боддог юм. Ер нь би ямар ч үйлчилгээ авч үзээгүй мөртлөө улсад баахан мөнгө төллөө.

Өнөөдрийг хүртэл ямар нэгэн даатгалаас төлүүлэх шаардлага гарсангүй. Тэгэхээр би
1. Урамшуулал авмаар байна.
2. Эсвэл, гэр бүлийнхэндээ шилжүүлж ашигламаар байна.
3. Эсвэл миний төлсөн мөнгөөр ямар ч ажил хийдэггүй өрхийн эмнэлгийг санхүүжүүлж байгааг эсэргүүцэж байгаа учир би чийрэгжүүлэх төвд хичээллэж тэр даатгалын мөнгөө ашигламаар байна.
4. Эсхүл, би өөрийн төлсөн мөнгөө үнэхээр хүнд хэцүү өвчин туссан өрөвдмөөр бяцхан хүү Сайханбилэгт хандивламаар байна.

Надад төлсөн, хураасан мөнгөө ашиглах боломж олгооч төр засаг минь ээ. Гуйж байна, эрүүл чийрэг байж төрдөө дарамт үзүүлэхгүй байгаа иргэдээс чинь…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж