Монгол Улсын татварын алба “Татварын албаны сүлд дуулал” нэртэй дуутай болжээ. Уг дууны клипний зохиол их өвөрмөц аж. Клипт XIII зуунаас өнөөг хүртэл үйл явдлыг багцалж харуулсан гэнэ. Хамгийн сонирхолтой нь, мэргэжлийн жүжигчид бус татварын байгууллагын ажилтан албан хаагчид өөрсдөө хаад ноёдын дүрийг бүтээснээрээ онцлог юм байна. Энэхүү дууг гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, Соёлын тэргүүний ажилтан Э.Оюумаа , Х.Чинболор, Б.Энхмэнд нар дуулжээ. Дашрамд сонирхуулахад, дээрх уран бүтээл энэ сарын 29-нд олны хүртээл болох аж.
Б.Анхаа
Б.Анхаа