Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон хэрэгт буруутгагдан шүүгдэж байгаа Анод банкны удирдлагуудын хэргийг хоёр жил дамнуулан УМБГ, Нийслэлийн прокурорын газарт шалгаж буй. Хэрэгт холбогдсон 15 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
149 хавтаст хэрэг бүхий хэргийг шүүх хурлыг Б.Баатар шүүгч даргалж, хуралд улсын яллагчаар О.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Х.Нямтайван, шүүгдэгчээр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн оролцох юм.