Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших Баянхошуу, Зүүн салаа орчимд нар мандахаа “больжээ”. Нийслэлийг хэрсэн утаа иргэдийн хоолойг хорсгох болсоор удаж буй. Гэхдээ Баянхошуу орчмын утаа өмнөх жилүүдийнхээс ч илүү нэмэгдсэн, өглөө, оройн цагаар 10 метрийн урдах зүйлийг ч харах боломжгүй болсон тухай иргэд хэлж байна. Өглөө мандсан нарны туяа тусахгүй, бүүдийсэн саарал байх болсон гэнэ.
2013.01.06 11:40 цагийн орчимд
Гэрэл зургийг О.МӨНХНАСАН