“Болор цом”-д 30 гаруй найрагч тунажээ

Хуучирсан мэдээ: 2013.01.06-нд нийтлэгдсэн

“Болор цом”-д 30 гаруй найрагч тунажээ

“Болор цом-30” яруу найргийн наадмын бүртгэлийг Монголын зохиолчдын хорооноос 2012 оны арванхоёрдугаар сард зарласан юм. Эхний шалгаруулалтыг хийснээр 30 найрагч тунаж үлджээ. Үүнд яруу найрагч Ш.Анхтуяа, Ц.Авирмэд, Н.Батжаргал, Б.Батсайхан, М.Билэгсайхан, Б.Бүргэд, П.Бөхбат, Л.Ганзул, Б.Ганхүрэл, Н.Гантулга, Э.Гантулга, С.Дамдиндорж, З.Дорж, Х.Дугарсүрэн, Б.Жавзандулам, Т.Зөнбилиг, Ю.Идэрчулуун, Б.Мягмаржав, С.Начин, Д.Одгэрэл, Б.Ойдов, Ч.Очирбат, Б.Оролзод, М.Отгонбаяр, Б.Сарантуяа, Э.Сударчулуун, Л.Торой, Ай.Төмөр-Очир, С.Ууганбаяр, М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, Б.Чулуунцэцэг, Х.Эрдэв, Өвөрмонголоос Цэцэнцогт нар багтсан байна.

“Болор цом-30” наадам энэ жил 30 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Өнгөрсөн жилүүдэд эл наадмыг орон нутагт зохион байгуулсан бол энэ удаад Улаанбаатар хотноо энэ сарын 9-нд УДЭТ-т хийхээр төлөвлөжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж