Шинэчлэн баталсан сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд өрсөлдөж буй намууд нь намынхаа жагсаалтад эмэгтэй нэр дэвшигчийг заавал оруулах ёстой.
Үүнд парламентын доод танхимын сонгуульд оролцож байгаа нам бүр жагсаалтдаа дөрвөөс доошгүй эмэгтэй улстөрчийг оруулах ёстой. Мөн шинэ хуулийн бас нэг онцлог нь сонгуульд “солбилцож” оролцох хориотой. Тодруулбал, өмнө нь нэр дэвшигч намын жагсаалтаар, давхар тойрогт нэр дэвшин оролцдог байжээ.
Санал тоолох үйл ажиллагааг ч мөн өөрчлөн тусгасан байна. Онцлог нь нам, олон нийтийн болон хэвлэлийн ажиглагчид санал хуудас тоолох үйл явцыг хянаж, хэсгийн хорооны даргын баталсан сонгуулийн дүнтэй танилцах боломжтой болж буй юм.
Доод танхимын депутатуудын тоо өмнөхийн адил 498 хэвээр үлдэв. Мөн сонгуулийн холимог системийг хэвээр ашиглаж, бие даасан нэр дэвшигчид ч нэрээ дэвшүүлнэ. Ясир Алигийн хэлснээр шинэчлэгдсэн хуулийн төслийг ойрын үед Засгийн газар нь баталгаажуулаад Египетийн парламентын Дээд танхим болох Зөвлөлдөх зөвлөлд өргөн барих гэнэ. Дээд танхим нь энэ жилийн хоёрдугаар сарын сүүлийн өдрүүдэд сонгуулийг зарлан явуулах юм.
Сануулахад, ерөнхийлөгч Мохаммед Мурси 2012 оны арванхоёрдугаар сарын 26-нд бүх нийтийн санал асуулгын хоёр үеийн дамжин дэмжлэг авсан шинэ Үндсэн хуулийг батлан гарын үсгээ зуржээ. Үүгээр парламентын доод танхимын сонгууль хүртэл үндсэн эрх мэдлийг Дээд танхим гүйцэтгэх юм.