Засварын ажил энэ сарын 24-нд дуусна

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Засварын ажил энэ сарын 24-нд дуусна

Өнөөдөр  23:00 цагаас Өлзийт төвийн уулзвараас 100 айлын уулзвар хүртэл замыг засч эхэлнэ. Уг замыг даваа гариг хүртэл түр хаах юм. Мөн өчигдөр оройн 23:00 цагаас Гурвалжингийн гүүрний аюулгүйн тойргийн урд хэсгийн замыг хаагаад байна. Замыг долоо хоногийн хугацаатай хаах бөгөөд 28-нд хөдөлгөөнийг нээх аж. Түүнчлэн 25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын соёлын ордоны уулзвар хүртэлх замд засвар хийж байгаа. Засварын ажил энэ сарын 24-нд дуусах юм байна.
Мөн энэ амралтын өдрүүдэд  хотын төв замуудад урсгал засвар хийнэ. Тухайлбал Сүхбаатарын талбайн баруун зүүн талаар болон бага тойруу доторх бусад замуудад засвар хийнэ. Энэ үеэр замын хөдөлгөөнийг хаахгүй ч ачаалал бага зэрэг нэмэгдэнэ. Иймд жолооч нар бие биедээ хүндэтгэлтэй хандаж, дээрх хаасан замуудаас бусад замыг сонгон хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Б.Анхаа 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж