Сайд Л.Болд Энэтхэгт айлчилна

Хуучирсан мэдээ: 2013.01.05-нд нийтлэгдсэн

Сайд Л.Болд Энэтхэгт айлчилна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Салман Куршидын
урилгаар 2013 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Гадаад харилцааны
сайд Л.Болдын тус улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах
удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтжээ. Сайд
айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Пранаб Мукержи, Ерөнхий сайд
Манмохан Сингх нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд Салман Куршидтай албан
ёсны яриа хэлэлцээ хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах албанаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж