Ерөнхий сайд Хөдөлмөрийн яаманд ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.01.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Хөдөлмөрийн яаманд ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр үдээс хойш Хөдөлмөрийн яаманд ажиллахаар болжээ. Шинэчлэлийн Засгийн газар нь монгол хүнээ ажилтай, орлоготой байлгах зорилго тавин Хөдөлмөрийг яамыг тусад нь байгуулсан юм. Тус яамны сайд Я.Санжмятавын мэдээллээр гурван чиглэлээр томоохон зорилт дэвшүүлсэн. Нэгдүгээрт, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд, хоёрт, ажил олгогчдоос ирүүлж байгаа хүсэлтийг харгалзан мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ. Энэ хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, сургуульд бэлтгэх ажиллах хүчнүүдийг дэд бүтцийн салбарт ажиллах чиглэлээр бэлтгэнэ. Гурав дахь нь гадаадаас ажиллах хүчин авахдаа зохистой хэмжээнд авах гэсэн зарчим барьж ажиллахаар болоод байгаа юм. Тиймээс энэ бүх бодлогыг зангидаж байгаа яамны ажилтай Ерөнхий сайд өнөөдөр танилцах болж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж