Дакота Фэннинг папараццид

Хуучирсан мэдээ: 2013.01.05-нд нийтлэгдсэн

Дакота Фэннинг папараццид

Америкийн чадварлаг залуу жүжигчин Дакота Фэннинг өчигдөр Лос-Анжелес хотын захын нэгэн бүжгийн клубт бүжгийн хичээлээ давтаад гарч яваа нь папараццид өртжээ. Өдгөө 18 настай Дакота “KISS” гэсэн бичигтэй хар футболкон дээр саарал өнгийн малгайтай цамц, хар өнгийн бариу богино өмд өмссөн байсан бөгөөд папараццичдаас нуугдах гэсэн мэт цамцныхаа малгайг өмсөн хурдан, хурдан алхаж явсан байна.  Дакота Фэннинг 2001 онд долоон настай байхдаа “Намайг Сэм гэдэг” нэртэй алдартай кинонд ухаалаг охины дүрийг бүтээснээр кино урлагт хөл тавьсан юм. Харин дараа жил нь Дакота энэхүү киноны дүрээрээ “SAG  Award”-д нэр дэвшиж байжээ. Дакота Фэннинг “Галан дундах хүн” (2004), “Гаригуудын дайн” (2005), “Шарлоттын вэб хуудас” (2006), “Анч нохой” (2007) , “Зөгийнүүдийн нууцлаг амьдрал” (2008) зэрэг  кинонуудад дүр бүтээсэн бөгөөд хамгийн сүүлд “Харуй бүрий” киноны цувралуудад Жейн Вольтуригийн дүрд чадварлагаар тоглосон юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж