Дэлхийн оюуны өмчийн алтан медалтныг хүлээж авч уулзлаа | News.MN

Дэлхийн оюуны өмчийн алтан медалтныг хүлээж авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн оюуны өмчийн алтан медалтныг хүлээж авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн   “Монхимо” ХХК-ийн ерөнхий захирал М.Ариунааг хүлээн авч уулзлаа. Тэрээр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шилдэг зохион бүтээгчийн алтан медаль хүртсэн аж. Түүнд Ерөнхий сайд баяр хүргээд эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажилд нь амжилт хүссэн юм. Дэлхийн нэр хүнд бүхий шагнал хүртсэн “Монхимо” ХХК-ийн ерөнхий захирал М.Ариунаа уулзалтын үеэр “1992 оноос өнөөг хүртэл судалгаа шинжилгээ хийж, эрдмийн ажлаа үйлдвэрлэлд нэвтрүүлж, дотоод болоод гадаадын зах зээлд гаргасан манай хамт олны амжилтыг үнэлж ийм шагнал олголоо гэж бодож баяртай байгаа” гэсэн юм. Мөн тэрбээр Ерөнхий сайдын Европ стандартыг Монголдоо нутагшуулах бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн төдийгүй Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцээгээ олоход энэ ажил гүүр болно гэдгийг онцолж байлаа.  МУИС-ийн Хөгжлийн сангийн дэмжлэгээр 1998 онд байгуулагдсан “Монхимо” ХХК нь ариутгал, халдваргүйтлийн зориулалт бүхий олон бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлжээ. Тухайлбал, мэс засал, шархны антисептик болон халдваргүйжүүлэх “Тамедин” цуврал, “Химодин”, “Ариун” уусмал, гар халдваргүйжүүлэгч “Санитол”, “Ариун” гель, нэг удаагийн маск зэргийг нэрлэж байна.  Нано технологийн аргаар малын ясыг боловсруулж гаргасан “Нано кальц”, “Нано коллаген”, хатаасан мах боловсруулах цех, Францын эрдэмтэдтэй хамтарч судалгаа хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон бүтээгдэхүүнүүдийнхээ талаар Ерөнхий сайдад танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эдийн засаг, шинжлэх ухаан, аж үйлдвэрлэлийн салбарт амжилт гаргаж, дэлхийд эх орноо сурталчилж буй эрдэмтдээ Засгийн газар дэмжинэ гэж хэллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mynko 2010-05-21 202.72.241.229

mash sain ba xyn byr zytgebel mongol uuduu boloxod amarxan

Avatar

Зочин 2010-05-21 180.235.173.64

Хөлбөмбөгийн иж бурэн сайн чанарын Аргэнтин Франц Испани Холланд Гэрман Англи МэксикИтали Бразил Португал Амэрик улсуудын шинэ өмсгөл оймс ороолт гутал õóäàëäàæ áàéíа óòàñ95128870

Avatar

svv tarag 2010-05-21 202.180.218.254

za demjeeree

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж