ТЕГ-ын хэлтсийн дарга М. Гомбожав, орлогч дарга Э.Баяраа нарын хэргийг үнэн зөв шийдэхэд эргэлзэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

ТЕГ-ын хэлтсийн дарга М. Гомбожав, орлогч дарга Э.Баяраа нарын хэргийг үнэн зөв шийдэхэд эргэлзэж байна гэв

-Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга  Э.Амарбат, ТЕГ ажилладаг найздаа ОБЕГ-ын дарга Отгонбаяртай холбоотой  бүхий л муу муухай зүйлийг гаргаад өгөөч” гэсэн хувийн хүсэлт тавьсан. Уг хүсэлт ёсоор нь ор үндэсгүй гүтгэсэн бичиг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсийн Э.Амарбатын нэр дээр  2008 оны тавдугаар сарын 6-нд ирсэн. Ийхүү ОБЕГ-ын дарга Ё.Отгонбаяр  албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр анхан шатны  болон  нийслэлийн шүүхээр дөрвөн жилийн хорих ял авч, давж заалдаж байсан. Хэрвээ энэ шийдвэрийг нь Улсын дээд шүүхээс эсэргүүцээгүй байсан бол  Ё.Отгонбаяр гэгч иргэн хэлс хэрэгт гүтгэгдэж ялаар шийтгүүлэх байсан” хэмээн ОБЕГ-ын дарга асан Ё.Отгонбаярын өмгөөлөгч С.Ганчимэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ.   Тэрбээр өнөөдөр манай хуулийн байгууллага бие даасан хараат бус байдлаар ажиллаж чадахгүй байна.  Үүний тод жишээ нь ТЕГ-ын хэлтсийн дарга М.Гомбожав, түүний орлогч дарга Э.Баяраа нар юм. Тиймээс дээрх албан тушаалтнуудад  ор үндэсгүй зүйлээр хүн гүтгэсэн хэргээр Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр УЕП-ын  дэргэдэх мөрдөн байцаах албанд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөдөл  өгсөн.   Гэвч энэ хэрэг үнэн зөв шийдэгдэхэд эргэлзэж байна. Тиймээс олон нийтийн анхаарлыг хандуулья гэж үзэж байгаагаа сэтгүүлчдэд дуулгав.  Өмгөөлөгч С.Ганчимэг “С.Отгонбаяр одоо Монголд байгаа.  Биеийн байдал нь төдийлөн сайнгүй , байнга эмчилгээ хийлгэж байгаа. Удахгүй эмчилгээндээ явах байх. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд хандсан.  Өнгөрсөн оны аравхоёрдугаар  сарын 8-нд ТЕГ-ын дарга Р.Болдын нэртэй бичиг ирсэн байсан.  Энэ асуудал дээр эрх ашгийг хуулийн дагуу хамгаалж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. 2009 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах газарт  уг өргөдлөө аваачиж өгөх гэсэн. Гэтэл эхний өдөр хүлээж аваагүй. “Чи хавтаст хэрэгтэй нь танилцсан юм уу“ гэх мэт янз бүрийн шалтаг хэлж байсан. Тэгээд 14-ний даваа гаригт очиж нэлээн ширүүхэн “ Танайх энэ ажилтнуудын хэргийг шалгахгүй юм бол хэн шалгах юм бэ” гэж өргөдлөө өгсөн. Түүнээс хойш энэ хэрэг шалгагдаж байгаа. Одоо хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж