Сирийн сөргөлдөөнд 60 мянган хүн үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.05-нд нийтлэгдсэн

Сирийн сөргөлдөөнд 60 мянган хүн үрэгджээ

Сирийн иргэний дайнаар амь үрэгдэгсдийн тоо 60 мянгаас давлаа. Энэ мэдээг НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Нави Пиллай энэ сарын 2-ны өдөр Нью-Йорк хотноо мэдэгдэв. Олон улсын хамтын нийгэмлэгийн шинжээчид долоон эх сурвалжийн мэдээг таван сарын турш цуглуулан нэгтгэн дүгнэж дээрх тоог гаргасан гэж “Reuters” онцлов. “Хохирогчдын тоо өмнө таамаглаж байснаас хамаагүй их байсан нь үнэндээ цочроож байна” хэмээн Нави Пиллай хэллээ.

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Нави Пиллай ийм олон хүн амь үрэгдсэний гол хариуцлагыг Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын дэглэм хариуцах ёстой гэлээ. Үүний зэрэгцээ босогчид ч буруутай гэв. “Эхлээд тайвнаар хийсэн зэвсэггүй хүмүүсийн эсэргүүцлийг хүчээр дарах замыг Дамаск дахь Засгийн газар сонгоогүй бол ийм их хохирол гарахгүй байлаа” гэж Пиллай үзэж байна. Мөн тэрээр хожим шударга мөрдөн байцаалтаар гэм буруутныг хариуцлагад татна гэж найдаж буйгаа онцолжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж