Канад улс гадаадын ажиллах хүчний асуудлаар шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх болсон тухай албан ёсоор мэдэгджээ. Энэхүү шинэ хөтөлбөр нь тус улс гадны туршлагатай, чадварлаг ажилчдыг өөрийн улс оронд ажиллахыг хүлээн зөвшөөрөх асуудлыг илүүтэйгээр дэмжсэн хөтөлбөр байх болно хэмээн тус улсын Засгийн газраас мэдэгдсэн байна.
Канадын Цагаачлалын асуудлыг хариуцсан сайд Жейсон Кенни туршлагатай, чадварлаг гадаадын ажиллах хүчнийг өөрийн улсад ажиллуулах нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлж буй дүр зураг сүүлийн үед ажиглагдаж байгаа. Иймд манай улсын хувьд гадаадын ажиллах хүчний бодлогод илүү уян хатан хандах бодлогыг цаашдаа ч баримтлах болно хэмээн мэдэгджээ.
Э.АНХТУЯА