Жессика Альба Мексикт амарч байна

Хуучирсан мэдээ: 2013.01.05-нд нийтлэгдсэн

Жессика Альба Мексикт амарч байна

Жүжигчин Жессика Альба хоёр охин, нөхрийнхөө хамтаар Мексикийн Кабо-Сан-Лукас хотод амарч байна. Жессика Альба өчигдөр Кабо-Сан-Лукас хотын амралтын газар усны хувцастай наранд биеэ шарахын хажуугаар хоёр охиндоо анхаарал халамж тавин тэдний нүүр гарын арьсыг наранд түлэгдэхээс сэргийлж,  хамгаалах тос түргэн өгч буй нь папараццид өртжээ. Харин түүний нөхөр Кэш Уоррен охидыг наранд биеэ шарж байх хооронд найзуудтайгаа ойролцоох бааранд пиво шимэн суусан гэнэ. Жүжигчин Жессика Альба 2008 онд Кэш Уоррентэй гэрлэж хэдийнэ хоёр охины ээж болсон ч гоолиг биеэ хадгалсаар буй нь олны харцыг яахын аргагүй булаажээ. Тэрээр ямар нэгэн онцгой хоолны дэглэм барьдаггүй ч өөхгүй мах, жимс ногоо, үр тариа, хүнсний ногоог түлхүү хэрэглэдэг хэмээн гоолиг биеийнхээ нууцаасаа хуваалцаж байсан байна. Жессика Альба өнгөрсөн 2011 оны наймдугаар сард хоёр дахь охин Хэвенээ өлгийдөн авсан юм. Жессика Альба гэр бүлийнхээ хамт шинэ жилийн баярыг дөнгөж өнгөрөөгөөд хэсэг хугацаанд амрахаар Мексикт ирээд буй нь энэ аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж