“Polaroid” хүүхдүүдэд зориулсан таблетаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2013.01.05-нд нийтлэгдсэн

“Polaroid” хүүхдүүдэд зориулсан таблетаа танилцуулав

Америкийн “Polaroid” компани тус улсад жил бүрийн нэгдүгээр сард  уламжлал болгон зохион байгуулдаг “Consumer Electronics” шоунд  хүүхэд багачуудад зориулан бүтээсэн шинэ таблетаа танилцуулжээ. Энэхүү таблет нь 1.0 GHz процессортой, 512 мегабайтийн санах ойтой гэнэ.

Түүнчлэн уг таблет  нь хүүхдүүдэд  өөрсдийн хүссэн  дуртай тоглоом, видеонуудыг татаж авах боломжийг бүрдүүлж байгаа юм байна. Үнэ нь 149.99 ам доллар бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгч тус компанийн албан ёсны цахим хуудаснаас  авч болох аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж