Өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.01.05-нд нийтлэгдсэн

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллана

Одоогийн байдлаар 12 аймгийн 48 суманд өвөлжилт хүндэрч, 20-60 см цас хунгарлаж, шуурсан газартаа  60-130 см зузаан цас нягтарч цасан бүрхүүл тогтоод байгаа гэсэн мэдээлэл бий. Цаашдаа цас нэмж орвол өвөлжилт улам хүндрэх төлөвтэй байгаа. Тиймээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваанаар ахлуулсан баг нэгдүгээр сарын 6-наас өвөлжилт хүндэрсэн Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор аймгуудад очиж, тусламж үзүүлэхээр ажиллах юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж