Баячуудын хөрөнгө 1,9 их наяд болов

Хуучирсан мэдээ: 2013.01.05-нд нийтлэгдсэн

Баячуудын хөрөнгө 1,9 их наяд болов

Дэлхийн 100 баян хүн 2012 оны эцсийн дүнгээр хөрөнгөө 241 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэн 1,9 их наяд ам.долларт хүргэжээ. Энэ талаар Bloomberg Billionaire Index бичсэн байна. Теле холбоо болон ритейлийн  чиглэлээр хөрөнгө оруулсан тэрбумтнуудны хөрөнгө энэ онд хамгийн их өсчээ.

Карлос Слим. Фото Reuters 
      
Өнгөрөгч жилийн хамгийн амжилттай тэрбумтан нь худалдааны “Inditex” сүлжээг үндэслэгч Испанийн тэрбумтан Амансио Ортега боллоо. Тэрээр хөрөнгөө 22,2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж 57,5 тэрбумд хүргэн Berkshire Hathaway сангийн Уоррен Баффетын өмнө орон дэлхийн гурав дахь баянаар тодорч байна. Түүний компанийн хувьцааны жилийн үнэлгээний өсөлт нь 66,7 хувьтай байжээ.

Жилийн дүнгээр дэлхийн тэргүүн баяны бууриа Карлос Слим хадгалж чадлаа. Өдгөө 72 настай мексик баяны хөрөнгө 13,4 тэрбум  ам.доллараар буюу 21,6 хувиар өссөн байна. Хамгийн их мөнгийг Бразилийн тэрбумтан Айке Батиста алдсан бөгөөд тэрээр 10,1 тэрбумаар “шатжээ”. Сонирхолтой нь тэрээр 2015 онд дэлхийн тэргүүн баян болохоор амлаад байгаа юм.

Ерөнхийдөө тэрбумтнуудад хөрөнгөө өсгөх бололцоог дэлхийн хөрөнгийн зах зээлийн нийт өсөлт авчирлаа. Даяарчлалын индекс MSCI World 13,2 хувиар, Америкийн өргөн хэрэглээний зах зээлийн Standard & Poor"s 500 индекс 13,4 хувиар тус тус өссөн байна. Мөн Европын индексүүд оны хоёрдугаар хагаст хүчтэй өсчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж