Монголын хөрөнгийн бирж өнөөдөр 4,378 тоот арилжаагаар 18 компанийн нийт 57,969,901 төгрөгний 48,398 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжаагүй бөгөөд 18 компаниас хамгийн их хувьцааг “Ремикон” ХК 25,278 ширхэг хувьцаа худалджээ. Өнөөдрийн арилжаагаар нийт 59 хэлцэл хийсэн бол ТОП-20 индекс 17834.42 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 24.79 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт юм байна.
У.БОЛОР